понедельник, 14 мая 2012 г.

Ар Монгол


Ар Монгол гэдэг нь 1691-1911 оны хооронд Манж Чин Гүрний харъяанд оршин байсан эдүгээ цагийн Монгол Улс болон Тува улсыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн нэршил юм.
Энэ нэршил нь Манжын харъяанд байх үед Манж хэлний дорги (дотоод), түлэрги (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан Гадаад Монгол хэмээгддэг байсан бөгөөд 1947 ондӨвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон.
"Ар, өвөр" гэдэг нь Монгол хэлэнд гадна, дотор гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд, харин нэг цул бүхэл юмны хойд, урд этгээд (уулын ар, өвөр, дээлийн ар, өвөр гэх зэргээр) гэсэн утгыг илэрхийлдэг юм. Тиймээс Монголчууд эдүгээ "Гадаад Монгол" гэхийн оронд Ар Монгол гэх нь элбэг юм.

Комментариев нет:

Отправить комментарий