понедельник, 14 мая 2012 г.

Хубилай хаан

Хубилай хаан (1215 оны 9-р сарын 23- 1294 оны 2-р сарын 18) нь 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил хант улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.

Залуу нас

Хубилай (1215 оны 9 сарын 23 төрсөн) Тулуй ба Сорхагтани Бэхи нарын 2-р хүү юм. Өвөө Чингис хааныхаа зөвлөснөөр Сорхагтани нь Буддын шашинтай Тангуд улсын, хүүгийн сувилагчаар сонгогдож хамгаалах болсон. Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулсныхаа дараа Или голын ойролцоо том ав хомрого зохион байгуулсан бөгөөд Хубилай, Хүлэгү нар энэ ав хомрогонд оролцжээ. Тэр үед Хубилай 9 настай байсан бөгөөд Хубилай гөрөөс, Хүлэгү туулай агнасан байна. Чингис хаан Монголын уламжлалт ёсыг даган анхны анг нь мялааж, Хубилайн дунд хуруунд агнасан амьтных нь цусыг түрхсэн. 1232 онд Тулуй нас барсан тул 1236 онд Монгол, Жин улсын дайны дараа Өгэдэй хаан Хэбэй мужийг Тулуйн гэр бүлд өгсөн байна. Энэ муж 80000 өрх гэртэй байжээ. Хубилай өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байв. Тэр туршлагагүй байсан учраас Хубилай тухайн газрыг өөрийн дураараа чөлөөтэй захирах болсон. Татвар, татаасын үйл ажиллагаа нь ялзралд орсны улмаас хятадын цагаачдын тоо өөрчлөгдөж татварын орлого буурч эхэлсэн. Хубилай Хэбэйд үүний улмаас маш хурдан ирж эмхлэн цэгцлэн, шинэчлэх ажилдаа орсон. Сорхогтани шинэ албат, түшмэдүүдийг түүнд туслуулахаар явуулж татварын хуулиудыг нь засаж залруулж өгсөн. Үүнд талархсанаа илэрхийлээд хүмүүсийг нь буцаан явуулжээ. Хубилай хааны залуу насны хамгийн сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хубилай Хайюуныг урьж, Монгол дахь ордондоо авчирсан бөгөөд тэр хүн нь хойд хятад дахь Буддын шашны лам байв. 1242 онд Хархорумд Хайюунтай уулзах үед Хубилай түүнд Буддын шашны филисофийн тухай асууж мэджээ. Хайюун нь 1243 онд төрсөн Хубилайн хүүд Жэнжин гэсэн (Хятад хэлэн дэх жинхэнэ алт гэсэн утгатай үг) нэр өгчээ. Хайюун нь Хубилай Таойстын үндэслэгч болон Лиу бингзонг хэмээх буддын ламыг танилцуулжээ. Лиу нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд Хайюуныг орчин үеийн Бээжин дэх Сүмдээ эргэж ирэх үед нь Хубилайн зөвлөхөөр үлдэж ажилласан. Хубилай удалгүй Жао би хэмээх эрдэмтэнтэй танилцсан, Хубилай албандаа Монгол, Турк болон бусад улс үндэстэний хүмүүсыг сонирхлын журмаар ажиллуулж байжээ.
Их Монгол Улс, Юань гүрний хаан
YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg
Хаанчлал1260 оны 5 сарын 5 – 1271 оны 12 сарын 17 (Их Монгол улс)
1271 оны 12 сарын 18 - 1294 оны 2 сарын 18 (Юань улс)
Хаан ширээнд
суусан
1260
Бүтэн нэрХубилай хаан

Хойд Хятадын эзэн болсон нь

1251 онд Монголын эзэнт гүрний хаан суудалд түүний том ах Мөнх суусан бөгөөд Хорезмын Махмуд Ялавач болон Хубилай нарыг Хятад руу илгээжээ. Хубилай хойд Хятадын эрх мэдэлтэй түшмэлээр томилогдож ирсэн бөгөөд Монголоос ордонгоо нүүлгэн аваачсан байна. Хубилай захирч байсан нутагаа сайн удирдаж, Хэнаний газар тариалангийн бүрэлдэхүүнийг зохицуулан, Сяныг эргэж ирсний дараагаас нийгмийн тусламж дэмжлэгийг сайжруулсан байна. Үүгээрээ Хятадын удирдагчдын итгэлийг хүлээсэн нь хожим Юань гүрнийг байгуулахад нь чухал хувь нэмэр оруулжээ. 1252 онд Хубилай Махмуд ялавагийн ажилд шүүмжлэлтэй хандсан бөгөөд тэрээр Хятадын холбоонд тийм ч чухал үүрэг гүйцэтгэдэггүй байсан бөгөөд морин цэргийг удирдаж байсан ба Жао би нь Хаан ширээний төлөө тэмцэх болсон Хятадын Конфуцийн сургуулийн ажилтнуудын эсэргүүцлээр Мөнх хаан, Махмуд Ялавагийг ажлаас нь чөлөөлсөн. 1253 онд Хубилай Юаннан руу дайрч эрхэндээ оруулсан бөгөөд Далигийн хаант улсыг бууж өгөхийг шаардсан. Гао үүнийг эсэргүүцэж монголын элчийг хөнөөсөн. Монголчууд хүчээ 3 хуваан дайрсан. Нэг жигүүр нь Сичуаны сав газрын зүүн талруу чиглэсэн, 2 дахь хэсэг нь Сүбэдэй хүү урианхайндайн удирдлаган доор Сичуаны баруун өмнөд талын уул нуруудруу хэцүү замаар явахаар болов. Хубилай 1 хэсэгтээ урд урдаасаа тааралдаж уулзахаар чиглэлд явав. Урианхайдайг хойд талаар нуурын хажуугаар өнгөрч байхад Хубилай Далигийн нийслэлийг эзлэн авч тэндээ элч үлдээв. Монголчууд Дуан Син Чжиг захирагчаар томилон, зарим нэг дагалдагчдийг үлдээв. Үүний дараа Хубилай Хар Тан руу явав. 1256 онд урианхайтай Юаннанийг бүрэн эзэлсэн. Хубилай Төвдийн лам нарыг анагаах чадалтай хэмээн татагддаг байв. 1253 онд Сакяагийн Пагспа ламыг өөрийн ордондоо чухал хүн хэмээн хүлээн авсан. Хубилай Lian Xixian (1231-1280) ийг 1254 онд номхон далайн хороог удирдуулахаар Уйгарт удирдагчаар томилсон. Зарим ноёд Хубилайн амжилтанд атаархаж байсан төдийгүй Мөнх хааны суудлыг эзлэхийг санаархаж байв. 1257 онд Хубилайн ажилд туслуулахаар их хаан Мөнх Аламдар ба Лиу Тайпинг хэмээх 2 татварын зөвлөхийг явуулжээ. Тэд нийт 142 алдаа бүхий хууль дүрмийг жагсаан шүүж, Хятадын түшмэдүүдыг буруутган, Хубилайн шинэ хороог буулгасан. Хубилай 2 элчийг тэнд суулгахаар явуулсан. Хубилай 1258 оны эхээр Буддизм болон Gaoists-ын удирдагчдыг хуралд дуудсан. Хубилай 237 Сүм хийдийг Буддын сүм болгон өөрчилсөн байдаг. 1258 онд Мөнх хаан Хубилайд зүүн гарын цэргийг өгч Сигуан ийг бүхлээр нь захируулав. Хубилай тэндээ үлдэхээр болж Мөнх хаанаас холдсон. Хубилай 1259 онд эргэн ирэхийн өмнө Мөнх хаан нас барсан байна. Хубилай үүнийг нууц хэвээр нь хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд Вухан ба ойролцоох Янгце руу дайралтаа үргэлжлүүлж Сүбэдэйн хүү Урианхайтай хамтран Вуханыг эзэлсэн.

Хаан ширээнд суусан нь ба иргэний дайн

Сангийн сайд Жиа Сидао Хубилайн хэлсэн үгий нь нууц хэвээр нь хадгалж, хилийн албан татвар болох 200000 мөнгөн гулдмай, 200000 боодол торыг Монголд төлсөн. Хубилай анх татгалзсан боловч Жиа Сидао тай багахан санал нийлж ,тохиролцоонд хүрсэн бөгөөд түүний эхнэрээс Аригбөх цэргийн хүчээ өсөн нэмэгдүүлж байна гэсэн мэдээ авчээ. Ийнхүү Монголдоо буцаж ирсэн. Тэрээр удалгүй дүү ариг бөхөөсөө Хархорумд хуралдай хийе гэсэн мэдээг хүлээн авсан бөгөөд Мөнхийн хуучин албатуудаас хаанаа болгоё гэж илэрхийлсэн байсан. Чингис хааны үр удам гэдгээрээ Аригбөх нь хаан болж болох боловч, түүний 2 ах Хубилай Хүлэгү эсрэг байр суурьтай байв. Хубилайн хятад дахь албатууд түүнийг хаан ширээнд суухыг нь дэмжиж, хятадын хойд талынхан болон манж нар нэр дэвшүүлсэн. Хубилай улсдаа эргэж ирээд Хуралдай зарласан. 1260 оны 4 сарын 12 нд Зүчи, Боржигин овогийнхон, Хубилайн гэр бүлийн гишүүд Аригбөхийн саналыг харгалзан үзэж Хубилайг хаан Ширээнд өргөмжилсөн. 1260 онд Хубилайг Алтан ордныхныг оролцуулахгүйгээр Хуралдай дээр хаанаар сонгосон. Хубилай болон түүний дүү Аригбөхийн хооронд тэмцэл өрнөж монголын нийслэл хархорумд тархай бутархай байдал үүссэн. Шанхай болон Сичуан дахь Мөнх хааны армыг Ариг Бөх удирдаж байсан. Хубилай шанхай руу Лян Си Сяныг илгээж, Сичуан руу Ариг бөхийн иргэд рүү Лиу Тайпинийг явуулсан. Мөн Хархорумд Балгай сайдын дэмжлэгийг авсанаар Ариг бөх хаан болсноор Монголд нэгэн зэрэг 2 хаан суув. Хархорумд төвлөрсөн Аригбөх Хубилай руу дайраад няцаагдсан бөгөөд Гүрний нийслэл рүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхлэв. Ялагдсан Аригбөх уучлал гуйн хувилгааг дагахаар мэдэгдсэн боловч худал байв. Өгөдэйн ач Хайдав, Цагаадайн зарим түшмэдүүдийн дэмжлэгийг авсан боловч Аригбөхөөс түшмэдүүд нь урван Хубилайгийн талд оржээ. Удалгүй хүч нь суларсан Ариг бөх 1264 оны 8 сарын 24 нд Хубилайд бууж өгсөн. Их хуралдай зарлаж Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх,Аму нарыг дуудсан боловч ирж амжихгүй болсон учир Аригбөхийг хэрхэх талаар өөрөө шийд гэв. Гэхдээ ах дүү нарын дунд Хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэхээ мартсангүй.

Хаан суусан нь

Хүлэгүгийн удирдлаган дахь Алтан ордны улсын гурван тайж нарын үхэл нь сэжигтэй байсан бөгөөд алтан орны улстай Илханатын харилцаа нь дайны олз омгийг тэнцүү хуваахгүйгээс зөрчилтэй болсон байх. 1262 онд Хүлэгү Алтан ордны улсын цэргүүдийг бүрэн чөлөөлж Аригбөхтэй зөрчилдөн Хубилай хааны талд оржээ. Хубилай хаан монголын баруун талыг тогтворжуулахаар 30 мянган монгол залуу цэргүүдийг Хүлэгүд өгсөн байна. Удалгүй 1264 онд 2-р сарын 8-нд Хүлэгү нас барж, Бэрх Тифлисийн ойролцоо Ил хаан руу дайрч байхдаа бас нас барсан байна. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Цагаадай ханы Алгу хан нь бас нас барсан Хубилай хаан Алтан ордны улс Аригбөхийг дэмжиж байсных нь хувьд Бэрхийг томилохоос татгалзаж байсан бөгөөд зүчийн гэр бүлийхнийг хууль ёсны гэр бүлийн гишүүд хэмээн үзэж байв. Хубилай шинэ илханаар Абагхаг томилсон бөгөөд Батын том хүү Мөнх Төмөрийг Алтан ордны улсын нийслэл Сарийн хаан ширээнд суулгав. Хубилайг Баракийн Ойрад руу явуулсан бөгөөд Чагатий Хакатийг хатан болгож 1265 онд хаан ширээнд түүний Бат хүү Мубарик Шахыг суулгав. Барак хойд зүгт хүчээ тэлсэн бөгөөд Хайду ба Gochid- ийг устгаж 1266 онд эрх мэдлээ бататгасан. Тэрээр Таримын эргээс их хааны эзэмшил хүртэлх бүх газрыг эзлэв. Гэвч ухаалаг Мөнх төмөр нь их хааны эзэнт гүрэнд үлдсэн байв. Монгол төрийн цэргийн хүчнийхэн 1269 онд Баракийн цэргийн хүчийг эзлэн авч буулгасан. Дараа жил нь Барак нас барж Хайду Цагаадай хааны удирдлаган дор оров. Энэ үед Хубилай хаан Кангвад 1259 онд шинэ Гүрёо улсын хаан болох Эзонхсонийг 1260-1274 онд онд томилогдсоны дараа Монголчууд эрхэндээ оруулж Солонгост монголын дүрмийг тогтворжуулан баримтжуулах ажил хийж байв. Алтан ордны улс 2 удирдагчтай байсан бөгөөд дундад Ази болон Кавказад Алтан ордны улс эрх мэдлээ тогтоох талаар сонирхож байв. (1270 оны үед) 1273 онд Сингианий намрын дараа Хубилайн түшмэдүүдэд болох Ану ба Лиу Зенг нар song улсыг устгах сүүлийн дайралтаа хийх сонирхолтой байв. Хубилай хааныг дээд шүүхийн үүрэг гүйцэтгэгчээр томилов. Хубилай Мөнх Төмрөөр Алтан ордны улсад 2 дахь удаагийн тооллогыг хийлгэсэн. Ингэснээр Хятададыг бүрэн эзлэх төлөвлөгөө гаргасан. Тооллогыг 1274-1275 онд Алтан ордны улсын бүхий л хэсгүүдэд Смоленск ба Витебск зэрэг хэсгүүдэд ч хийжээ. Хубилай хаан монголын нөлөөг батжуулахын тулд Балкан руу Ногайг бас явуулжээ. Их хаан Хубилай 1271 онд Хятадын Дай юань дахь Монголын дэглэм хэмээн дахин нэрлэж мянган мянган хятадыг хяналтандаа байлгах болсон. Орчин үеийн Бээжинд Ханбалик болон Даду нарыг удирдагч болгон шилжүүлж суулгасан. 1276 онд юань улсад Сонг ийнхон бууж өгсөн бөгөөд Хятадын бүхий л хэсгийг анхны хятад биш угсааны хүн удирдах нь монголчууд байв. 3 жилийн дараа юань ийн усан цэргтйнхэн Сонг ийн угсааны хамгийн сүүлийн дайралтанд орж бут цохигдсон Сонг Эмпресс, Давагер болон түүний хүү зао xian нь Ханбаликт татвар төлөхгүйгээр суурьшах болов. Хубилайн хатан Чаби хувийн сонирхотой байх хэдий тийм боловч Хубилай би зао нар зангус руу намыг шилжүүлсэн Хубилай хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд академи, албат, худалдааны боомтууд, сувгууд, урлаг, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх замыг нээж өгсөн. Евроазийн ихэнхййг нь эзэлсэн бөгөөд хятадыг амжилттай барьж байв. Бурма, Аннаш, Сахалин, Чимпа зэрэг улсыг хамжлага улсын маягаар барьж байв. Япон болон Жавагийн Монголыг эзлэн түрэмгийлэх санаархал нь бүтэлгүйтсэн. Энэ үед түүний ач хүү Ийхан абагха монголын ноёрхолыг тэлэхийг оролдсон Сирийн маммукс болон хойд Африкийн зарим улс орныг буулган авч монголын ноёрхолд багтаан оруулав. Абагха ба Хубилай хаан нар улс орныхоо газар нутгийг тэлж худалдааны замыг нээх тал дээр ихэвчлэн анхаарлаа хандуулж байв. Хаан Хубилай өдөр бүр том хуралдай хийдэг байсан бөгөөд сайдууд, гадаадын мөргөлчид, Христийн шашин нь хэрвээ үнэхээр зөв шашин бол түүнийг нотлох зэрэг янз бүрийн асуудлаар хуралдаж ярилцдаг байв. Хубилайн хүү нь Ноту хан бөгөөд 1266-1276 онд Алмамикийг эзэлсэн бөгөөд Мөнхийн хүү Ширээгийн удирдлаган доор жэнгисид бослого гарган Хубилайн 2 хүүгийн эсрэг боссон. Босогчид Хайду болон Мөнхтөрийн дор ажиллаж байсан. Үүний дараа Хайдутай ашиг сонирхолын үүднээс нэгдсэн байсан учир 1269 онд гадаадруу хандлагаа чиглүүлж байсан хэдий ч Хубилай хаан түүний цэргийг Өгөдэйгээс хамгаалж цэргийн хүчээрээ дэмжсэн их хааны армийнхан бослогыг дарж Монгол дахь хааны хот хамгаалах цэргийн хүчийг нь нэмэгдүүлсэн Хайду ийнхүү Ахмаликыг хянах болсон. 1279-1280 онд Хубилай хаан монголын ёс заншлыг зөрчсөн хэмээн Ислам, еврейчүүдийн үхэр малыг тахилд өргөх ёслолыг үйлдэхгүй байх гэсэн зарлигыг гаргасан Мусмын Ахмаад тэгүдэр 1282 онд Илханатын их улсад бүслэлт хийсэн боловч Мам лукас, Абагхагын хуучин монголчуудын тайж болох Арагхунтай найрамдсаны эцэст их хаантай холбоо тогтоосон. Мусламын нийгмийг Хубилайн удирдлагын дор хятадад байгуулсан бөгөөд мусламанчууд нь удирдлагын тал дээр Монголчуудтай нэгдэх болсон. Абагханын хүү Аргхун их хаан Хубилайд 4-р Николоос Поп ламд илгээсэн захидалдаа Египетийг эзлэх талаар төлөвлөгөөндөө оруулсан байсан. Хубилайгийн ач охин келлишог Алтан ордны улсын Хунгират генералтай гэрлүүлсэн нь Хубилайн хүү Комукон болон Хөхчү нарыг эргүүлэн авчирхад тусалсан байна. Алтан ордны улсын шүүх нь 1282 онд Юань улсын эрх мэдэлд орсон гэдгээ мэдэгдсэн бөгөөд Хубилайгийн генерал Хайдуг чөлөөлсөн. Алтан ордны Хаан кончи Юань болон Лханатын хоорондох харилцаа холбооны үндсийг тавьж Хубилай хаанаас бэлэн болсон үр тариаг хүлээн авчээ. Хаганы ажилд улс төрийн зөрчилдөөн байсныг үл харгалзан үзвэл эдийн засаг ба худалдааны систем нь үргэлжлэн явагдсан байна.

Байлдан дагуулалт ба гадаадтай тогтоосон харилцаа холбоо

Хубилай хишигтэн цэргийн бүтэц үүргийг хязгаарласныг үл харгалзан бүрэлдэхүүнд нь эхлээд Хятадыг оруулсан байсан боловч сүүлдээ Кирчах, Алан, Ороагн нэгжүүдийг шинээр улсын хишигтэн цэрэгт оруулсан байна. Өөрийн хишигтэн цэргийг 1263 онд байгуулсан бөгөөд Хубилай Чингис хааны 4 н албадын үр удам болох Брохула, Боорчи, Мухулай зэрэг 3ыг оруулж байжээ. Хубилай хаан хишигтэн цэрэгт давуу эрх олгодог байв. Монгол болон Хятадын нэгжүүд нь аль аль нь Чингис хааныг ашиглаж байсан зохион байгуулалт 10 тын системээр явагддаг байв.Монголчууд шинэ их бууны анги болон янз бүрийн технологийн эхэн үедээ бусад улс орноос авч ашигладаг байсан. Хубилайн хүү болох Хүлэгү 1000 хятад ажилчныг Барга Монголын Амбагай хааны дор оруулан ажиллаж байсан бөгөөд Ирак болон Иранаас Исмайл болон Ал Ал Дичийг инженерээр авчирсан байна. 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг монголын эзэмшилд байсан Манжураас олж бүртгэсэн байдаг. Хубилай болон түүний жанжидад эдийн засгийн ашиг тустай тул өмнөд хятадаас мөргөлдөөн гарахаас зайлсхийж байв. Хубилайн гадаадын албаныхан дипломат болон цэргийн бодлогын хувьд эзэнт улсын бодлоготой байв. Хубилай хаан 1260 онд Солонгосыг хамжлагат улс болгосон. Юань улс 1271 онд Вонжонгын эрх мэдлийг Солонгос даяар тогтворжуулахад тусалсан. 1272 онд Монголын эзлэн түрэмгийллийн дараа Солонгос нь Юань улсын эрх мэдэлд бүрэн оржээ. Солонгос дахь Гүрёо, Монголын цэргийн бааз болсон бөгөөд олон төрлийн коммандуудыг тэнд гүйцэтгэдэг байв. Комфуцын сургасан Хятадын зөвлөгчдийн эсрэг байсныг харгалзан үзэж Хубилай хаан Монголын цэргүүдийг япон, Бурма, Жава, Вьетнам, зэрэг рүү дайран оруулахаар шийджээ. Энэ үед инфляцийн улмаас цаасан мөнгийг эзлэгдсэн улс оронд ашиглахаар болов. 1273-1276 онд Сонг улс болон Японы хооронд дахин дайн гарч 110000-142000 динг хүрч байжээ.

Япон руу довтолсон нь

Хубилайн Япон руу хийсэн амжилтгүй довтолгоо, Японы эзэн хааны цуглуулгад буй зураг. Тэнгисийн цэргүүдийн гуравны нэгийг нь тайфунь живүүлжээ.
Самүрай Сүэнага Монголчуудын сум, бөмбөгтэй тулгарч байгаа нь. Мооко Шүүрай Экотоба (蒙古襲来絵詞), 1293 оны орчим.
Монголын Юань улсын цэргүүд. Мооко Шүүрай Экотоба (蒙古襲来絵詞).
Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.

Вьетнам руу хийсэн довтолгоо

Хубилай хаан Дай Вьетийг 2 удаа дайлаар морджээ. Хубилай 1260 онд Их Хаан болсны дараа Тран династи 3 жил тутам даргач хүлээн авч,өргөл өргөдөг байсан[3][4]. Гэвч удалгүй тэдний хаан нь түүнээсээ татгалзжээ. Ийнхүү эхний аян дайн (Монголчуудын Дай Вьет рүү хийсэн 2 дахь довтолгоо) 1284 оны 12 сард хунтайж Тогооноор удирдуулан хил даван орж, Ханойн зүүн хойд талд байх Вань Киепт Омарынбайгуулсан ялалтын дараа төд удалгүй Тан Лон (одоогийн Ханой)-г эзлэв. Тэр үед Чампагийн Согэту хойш хөдөлж, Нге Ан (одоогийн Вьетнамын төв-хойд бүс нутаг) руу хүрэлцэн ирэхэд Траны генерал Тран Киений удирдсан арми түүнд бууж өгөв. Гэвч Траны хаад болон дээд командлагч Тран Хун Дао тактикаа өөрчлөн, хамгаалалтаас довтолгоонд шилжиж, Монголчуудын эсрэг тэмцэж эхлэв. 4 сард генералТран Куан Хай Чүон Дүонд (одоогийн Ханойн хэсэг) Согэтуг буулган авч, Тай Кетэд болсон томоохон тулалдааны үеэр Согэту алагдан, Траны хаад ялалт байгуулав. Удалгүй генерал Тран Нат Дуат ч Хам Ту (одоогийн Хун Ений хэсэг)-д ялалт байгуулж, Тогоон генерал Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл хоолойд нуугдсан бөгөөд энэ үйлдэл нь Их Монгол Улс болон Тогооны хувьд ичгүүртэй явдал болсон билээ.
Амжилтгүй оролдлогынхоо дараа Хубилай Нан Тонгийн ах, Аннамын хаан бөгөөд Монголчуудад урвасан Тран Ич Такийг илгээхээр төлөвлөсөн боловч, Юаний Хүнань дахь хангамжийн баазад асуудал гарч, дээрээс нь Хайдугийн довтолгоон нэрмэснээр төлөвлөгөөгөө цуцалжээ. 1285 онд Төвөдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. Цагадайн хан Дувабосогчдод туслахаар ирж, Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-Хошууг бүслэв[5]. Хайду Бешбаликт байсан армийг устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юаний алс зүүн хэсэг дэх аюулгүй газар луу нүүж одов. Энэ бүхэн Хубилайн ач Бухтөмөр 1291 онд 10,000 Төвөдийг хороож, Бригунгийн бослогыг дарах хүртэл үргэлжлэн, Төвөдийн байдал арай гэж намжив.
Ийнхүү Дай Вьетэд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Тогооны удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, Омарын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд Ха Лон булангийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал Тран Хан Дуолзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн Ханой)-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна.
4 сарын эхээр Хубилайн Кипчак жанжин Омараар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн Бач Дан голд хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Бач Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан Монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт салнууд урсан ирж мөргөж байв. Айсан Монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг Траны хаан болон Тран Хун Даогийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед Дай Вьетийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. Тогоон ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж. Гэсэн ч Дай Вьет болон Чампагийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ[

Зүүн Өмнөд Ази, Өмнөд тэнгис

Бирмийн эсрэг хийсэн 3 аян дайнаар (1277, 1283, 1287) Монголчууд Ирраваддийн дельтэд хүрч, Бирм дэх Паганы хаант улсын нийслэл Баганыг эзлэн, өөрсдийн тоглоомын засгийн газар байгуулсан[7]. Хубилай албан ёсоор бол сюзерентет улсыг байгуулсан хэдий ч Бирмчүүд Монголын дагуул улс болж, тэднийг Хятадаас хөөгдөх хүртэл алба гувчуур өргөн барьсаар байв[8]Камбожийн Кхмерийн хаант улс болон МалайӨмнөд Энэтхэг дэх жижиг улсууд Хубилайн хаанчлалыг 1278-1294 онуудад хүлээн зөвшөөрч байв. Уг бүс нутаг дахь монголчуудын сонирхол нь цэвэр худалдааны болон алба гувчуурын харилцаа тогтооход оршиж байлаа.
Хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд Хубилай Жава дахь Сингасаригийн вант улсын эсрэг 20-30,000 цэрэг хөдөлгөн, өшөө авах усан замын аян дайн (1293) хийсэн боловч Монголын хүч 3,000 дайчнаа алдаад, Мажапахит династиг эрхэндээ оруулж чадалгүй буцжээ. 1294 онд Тайн 2 хаант улс болох Сухотай, Чианмай Хубилайн эзэнт гүрний ивээлийн улс болсон

Сахалиныг эзэлсэн нь

Монголын цэргүүд Сахалин руу хэд хэдэн удаа дайрсан бөгөөд энэ нь 1264-1308 онд үргэлжилсэн юм[9]. Монголын эзэнт гүрэн нь албан татвар дээр суурилдаг тул шинэ газар нутгийг эзлэн авбал эдийн засаг нь сайжирдаг байжээ. Нивх ба Орокууд нь Монголд захирагдах болсон. Харин Айнүгийн ард түмэн Монголын шууданг довтолж, Их Хаанд дагаар орсон Сахалины уугуул иргэдтэй тулалддаг байв[10]. Эцэстээ 1308 онд Айнүгийн овог аймгууд Монголчуудын захиргааг хүлээн зөвшөөрчээ.

Европ

Хубилай хааны удирдлага дор Дорнод ази болон барууныхныг хооронд нь шууд холбоо тогтоох нь нээлттэй болж Төв азийн худалдааны замуудад монголчууд хяналтаа тавьж өртөө шуудангийн үйлчилгээг үзүүлдэг байсан учир монголын эзэнт гүрэнд үзүүлэх ач холбогдол нь их байв. 13 р зууны эхээр европ болон төв азичууд мөргөл, аялал, жуулчлал, элч төлөөлөгчийн журмаар, Хятад руу явдаг замыг бий болгосон. Монголчууд хятадыг захирдаг байсан учир Монголын эзэнт гүрний ойролцоо хаана ч байсан бөгөөд Орос, Перс, Месопотами зэрэг улс руу бүхий л худалдааны зам чиглэдэг байв. Их хаан болон Пап ламын хооронд хэдэн удаа элч төлөөлөгчийг шууд сольж байжээ. 1266 онд Хубилай хаан Венецийн мөргөлчдөд зөвшөөрөл олгож, 100, 100-н христийн номтнууд болон инженерүүдэд Пологийн ах дүү нарт явах зөвшөөрөл олгожээ. 1263 онд ах дүү Поло нар Ромд эргэн ирсэн. Их хаан Хубилай ба Илхан Аргуны сайд болох Раббн бар саума 1287-1288 оны үед өрнөдөд Ром, Парис, Бореукас ба дорнодод Дадугаар аялал хийж гол захирагчтай нь уулзсан байдаг. Никкологийн хүү Марко Поло энэхүү аялалдаа өөрийнхөө аавыг хамт дагуулан явж байсан нь Хятад болон Монголд хамгийн сайн танигдах жуулчин болохынх нь үндэс байсан байж болно. Тэрээр Хубилай хааны удирдлага дор 1275-1292 оны хооронд 17 жилийн турш Юннань ба Фүжень аймгуудаар аялаж удирдлага нь дахь албан ёсны үйлчилгээнд нь оролцож байсан гэж ярьжээ. Гэвч үүнийг дундад иргэн улсын үеийн түүхчдийн Хятадыг дүрсэлсэн хэсгээс гарч ирсэн дэлхийн дүрслэл хэмээх сэтгүүлээс авсан хэмээн европт дамжуулан үздэг байна. Раббан Саума дахь дорнод Азийн хэсэгт байсан Кистиорак гэдэг лам нь одоогийн Бээжингийн газар нутагт төрсөн. Тэрээр 1278 онд Иран дахь Илханы засаглалд төв азиас орж ирсэн бөгөөд Монголчууд Исламд байдаг христэд итгэгчдэдийн тусламжийг авахаар европ руу явсан байдаг. Энэ мэтчилэн тив газруудыг хэрэн хэсэж мэдээлэл түгээж байсан хүмүүс олон байв. Хубилай хааны удирдлага дор анх хязгаарлалттай боловч хятад болон өрнөдийнхний хооронд соёлын солилцоо болон харилцаа холбоог шууд тогтоож байжээ.

Юань улсын эзэн хаан

Хубилай Монголын эзэнт гүрний зохион байгуулалтад уламжлалт 10 т ын системийг ашиглаж байсан бөгөөд 1261 онд өндөр албан тушаалтнууддаа тусгай шуудангийн эрхийг өгсөн байдаг. Тэрээр хятадын улс төр болон соёлын загварчлалыг сайшаан дэмжсэн байдаг бөгөөд уламжлалт ноёны нөлөөг багасгаж Сонг гүрний агуу их сүр хүчийг буулган авсан. Хубилай 1276 он хүртэл хятадын зөвлөхүүдтэй ажилладаг байв. Угсаатны хан хятадад итгэдэггүй байсан бөгөөд хан хятадуудаас илүүгээр Монголчууд төв азийн болон мусламанчууд, цөөхөн европчуудыг өндөр албан тушаалд томилдог байв. Хубилай монголд Аригбөхтэй дайн хийж байх үедээ хятадын сайдын өргөмөл хүүд эгдүүцэн хан хятадыг сэжиглэж эхэлжээ. Тэрээр Лиу Бингзхонг ба Ху хенг гэх мэт мөн хан хятад зөвлөгчтэй байсан байна. Тэрээр 66 Уйгур Туркчуудыг ажилд оруулсныг нь 21-ыг нь Хятадын дүүргүүдэд хороодын даргаар суурьшуулан үлдээжээ. 1262 онд Ахмаад Фочакних хэмээх итгэгчийг 1260 онд Кискалын захирагчаар томилж Монголын нийслэлийн Шангду хэмээх газар томилон суулгажээ.Хубилай Паксва Ламаг эзэн гүрний удирдагчаар томилжээ. 1270 онд Паксва дөрвөлжин үсгийг зохиосон байна. Хубилай Төвд болон хятадын лам нарыг Паксвагын удирдлаганд оруулж дээд шүүхийн хяналтын хороог үндэслэсэн байна. Төвдөд Паксва ламыг байхад төвдийн лам Сангха бичиг хэргийн ажилд сайн байсан бөгөөд Буддын болон төвдийн оролцооны хувьд хороог байгуулан нэр өгсөн байдаг. Ассирон Христчүүд Хубилайд үйлчилдэг байсан бөгөөд Юань улсын дээд шүүх нь Ассирын физикч Исагын удирдлаган дор шаашныг дэмжих хороог байгуулж Христын сүм барьж өөр шашны урсгалыг оруулж ирсэн байна. Хаган нь 1270 онд дээд шүүхийн хажууд Мусалманы анагаахын төв, 1271 онд Исламаны одон орны судлалын удирдах төв, 1289 онд эзэнт гүрний хөвгүүдэд зориулж Мусалманы сургууль байгуулсан байна.Лиу Бангзонг (1274) Ши, тиази (1275) Зао би (1276) ба Дон веибанг (1278) онд Хятадын албан үүрэг гүйцэтгэгч нь нас барж алга болсоны дараа Хубилай хаан Хятадуудыг дахин ажилд аваагүй байна. Хубилай улсын байдлыг хянадаг удирдлагын ахлагчаар Ахмад Фанакадыг томилсон. 1286 онд төвдийн Сангха эзэнт гүрний ахлах офицер болсон байна. 1965 оноос Баарингын баян болон Жалерийн антонг нар ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.Борохулын үр удам болох Очирыг хишигтэн цэргийн удирдагч болгосон. Хубилайи хаан Зиюаныг 1271 онд 8 дахь жилд Юань гүрний байгуулахад албан ёсоор оролцож дадуг нийслэлийг нь болгож зарлан тунхагласан. Хуучин нийслэл нь Шангду байсан. Хубилай хаан Зиюаныг 1274 онд 11 дэх жилдээ өмнөд Сонгын эзэнт гүрний ул мөр дээр их хэмжээний довтолгоо хийж эхэлсэн бөгөөд эцэст нь 1279 онд Зиюан нь 16 дах жилд Сонг гүрнийг устгаж хамгийн сүүлийн удаа улсаа нэгтгэсэн Хятад, Монгол, Солонгос нь тус тусын захирагч бүхий 11 аймагтай байсан. 11 аймгаас гадна төвийн бүсэд одоогий өмнөд хятадын ихэнх хэсэг нь багтаж байсан тул эзэнт гүрний хувьд чухал хэсэг хэмээн харагдаж байсан бөгөөд Дадуд Зхонгшушенгаар шууд захируулж байжээ. Үүнээс гадна төвд нь Ксуанзхенгстут хэмээн нэрлэдэг өндөр төвшиний удирдлагын системээр захирдаг байсан. Хубилай хаан эх сувгийг байгуулсанаар эдийн засгийг өсгөж, барилга байгууламжийг засварлаж, замуудаа өргөтгөж, дүрэм журмаа сайжруулж байсан. Хубилай хааны гэрийн сургууль нь хуучны монгол уламжлалуудыг зарим ойлголтуудыг багтаасан байсан бөгөөд Хубилай хаан засаглалаар эдгээр уламжлууд нь үргэлжлэн явагдсан бөгөөд зарим нэг уламжлалт хятадын эдийн засаг болон нийгэм соёлын асуудал нэвтэрсэн байв. Хубилай монголдын мөргөлчдийг 1263 онд татвар төлөх ёстой хэмээн зарлиг гаргасан бөгөөд 1268 онд зах зээлийн татаварын алба байгуулсан байна. Монголчууд Сонгыг эзэлсэн учир мөргөлчид өмнөд хятадын тэнгис болон энэтхэгийн далай орчмоор тэлэн байрласан байна.1286 онд далай эрэг орчмын худалдаанд зах зээлийн татварын хяналтыг тавьж эхэлсэн. Заогийн газрыг шинэчлэлийн гол эх үүсвэр нь давсны монополь байсан. Монголын захиргаанд 1227 онд цаасан мөнгө ашиглаж эхэлсэн. 1260 оны 8 сард Хубилай хугацаа нь дуусдаггүй Юаныг эргэлтэнд оруулж данс тооцоо бүхий цаасан мөнгийг анх бий болгосон байна. Ийнхүү мөнгө нь алт, мөнгө болон хувирах боломжтой болсон бөгөөд засгийн газар татвар төлөгчдөөс цаасан мөнгө авдаг байв. 1273 онд тэрээр Сонгын эзлэн түрэмгийлэгчдэд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Ийнхүү Чао хэмээн нэрлэгддэг цаасан мөнгөөр л татвараа төлөхийг шаарддаг болсон. Хубилайн засаглал гадны мөргөлчид юмуу энгийн иргэдээс алт мөнгөн хэлбэрээр татвараа хураан авч байсан. Гэвч наймаачид солилцоо хийж засгийн газраас авдаг болсон. Хубилай хаан анх яагаад фиат мөнгө үйлдвэрлэгчдийг бий болгосны учир нь ийм юм. Цаасан баримтууд нь цуглуулсан татварыгыг бий болгодог бөгөөд энэхүү том улс орны зоос тээвэрлэхэд зарцуулдаг байсан зардлыг бууруулсан. 1287 онд Хубилайн сайд Сангхан Зхиюан хэмээх шинэ мөнгөн бий болгосон. Энэ нь хөрвөх чадваргүй байсан бөгөөд зэсээр хийсэн байв. Илханатын Тиякхатугын дараа Перс болон Дундчихны системэд үүнийг хэрэглэх ямар ч боломжгүй учир хэрэглээнээс гарсан. Хубилай азийн урлагийг дэмждэг байсан бөгөөд шашны итгэлийг ч дэмждэг байжээ. Хубилай хаан Таоистын эсрэг үзэл баримтлалтай байсан. 1270 онд Марко Поло гэх мэтийн хэд хэдэн европчууд монгол гүрэнд зочилон ирсэн байдаг.

Их гүрний нийслэл хот

1260 оны 5 сарийн 5-нд Шангдуд Хаганыг Хубилай хан үлдээснээр улсаа зохион байгуулж эхэлсэн. Зханг веккиан нь Туогын найз байсан бөгөөд төвийн захирах ажилтан байсан ба 1260 онд Хубилай хаан Далинг руу тухайн нутгийн хүн амыг тоолуулахаар явуулжээ. Туогын хамт Зхиангдагалдуулан явуулсан байна. Туо нь инженерийн ажилд сонирхолгүй байсан ч одон орны ажилд орсон. Тэрээр багаж зохион бүтээхдээ ур чадвартай байсан бөгөөд хийсэн төхөөрөмжүүдээрээ одон орны ажиглалт явуулдаг байв. Тэрээр одон орны төххөөрөмжүүдийг ашиглан нарийвчилсан хугацааг харуулж чаддаг усан цагийг бүтээсэн. Туркмистаны уран барилгачин Икхитөр Ал Диен Хаган ба Хан Баликийн нийслэлийн барилгуудын загварыг байгуулсан. Их хаан шинэ нийслэлээ барьж байгуулахын тулд гадны маш олон ажилчдыг авсан байна. Түүний нэг болох Непалиас ирсэн Арниго цагаан Стиуфаг байгуулсан бөгөөд энэ нь Хан Балик Дадудаа хамгийн том нь байжээ. Зхангын Хубилай хаанд зөвлөсөн түүний найз болох Туо нь усан байгууламж бүхий инженерийн шийдлийг гаргасан байна. Хубилай хаан усжуулалт, тариа ногооны тээвэрлэлт, үерийн хяналт зэрэгт усны менежмент чухал гэдгийг мэдэж байсан бөгөөд Даду ба Шар мөрний хоорондох талбайд эдгээр обектуудыг хэрхэн оруулж болохыг Туогоос оруулж байжээ. Туо Дадуд шинэ усны хангамжийг Шиншан уулан дах Байбу хэмээх газраас 30 км урт суваг татан Дадуд ус татжээ. Тэрээр өөр өөр голын сав газруудыг холбож шинэ шинэ суваг байгуулж усны төвшинг байгуулж,өөр амжилттай болгож болох сайжруулсан зүйлүүдийг бий болгох бодолтой байжээ. Үүгээрээ Хубилай хаанд таслагдсан бөгөөд Туо улс орны бусад хэсгүүдэд төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байжээ. 1264 онд тэрээр Монголын хэдэн жилийн турш хийсэн дайны үеийн усжуулалтын системд анхаарлаа хандуулж гэмтлийг нь засах талаар хаанаас асууж байсан. Туо нь Зханг найзтайгаа байнга хамт явдаг байсан бөгөөд системийн гэмтсэн хэсгийг засахад тусалж, үр дүнтэй ажил хийхэд нэмэр болдог хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрээр мэдэгдлээ Хубилай хаанд шууд явуулдаг байжээ.

Наяны бослого

Чингис хааны дүү Жичийг эзлэн авах үед Манжид томоохон хэмжээний нэгэн зүйл тохиолджээ. 1262 онд Хубилай хаан ширээнд засах ёслолыг тэдний үр удмынхан дэмжиж байсан ч залуу үеийнхэн нь салан тусгаарлахыг илүүд үзэж байв. Хубилай тэр үед Өгөдэй хааны хууль дүрмийг дагаж мөрдөхийг тулгадаг байжээ. Түүний хүү Манггала нь 1272 онд Синган болон Шансид шууд хяналтын системийг хийсэн байна. 1274 онд Хубилай хаан Манж дахь монголын төлөөлөгчөөр Лиан Хихианыг томилсон. Лиа Тунг мужид 1284 онд Монголын автономит ёсыг халж Хагангыг удирдлаган дор оруулсан. Их хааны үр удам болох Билгүтэйгийн 4 дэх үеийнхнийг 1287 онд Наян нь өдөөн хатгажээ. Наян төв Ази дахь Хубилайн өрсөлдөгч болох Хайдутай холбоо тогтоожээ. Манжийн үндсэн жургенс ба татарууд нь Наяныг дэмжиж байв. Хасарын хүү болох Шикктур ба Хачиуны үр удам болох Хаданы удирдлаган дор бослого гарчээ. Наян нь Чингис хааны хүү Хүлгэний Эбугений тайж байсан бөгөөд Хүдэний гэр бүлийн гишүүн, Гүюг хааны дүү байсан учир түүний бослогод цэргээ нэгтгэсэн Хубилай наяны баяныг явуулсан бөгөөд Хайду Хархориныг эзлэн үлдэж Манжийн бослого руу өөр нэг цэргийн хүчийг явуулжээ. Хубилай хааны жанжин Озтөмөр нь 6-р сарын 14-нд Хятад Алан нь Литингийн удилдлаган дор Хубилайг хамгаалж байхад Наяны 60000 цэрэг нь Монгол руу дайрчээ. Корйөгийн Чхүнгнйөл ван бослогыг дарахад цэргээрээ тусласан байна. Ширүүн тулалдааны дараа наяны цэргүүд ухарсан бөгөөд Литинг бөмбөгдөж эхэлснээр шөнийн цагаар наяны цэргийн хүрээг бут цохисон байна. Хубилайн цэргийн хүч Наяныг устгасан. Энэ үед Шикатур нь Лиаонингд хэмээх Хятадын дүүрэгт бослого гаргасан боловч сарын дотор түүнийг няцаажээ. Хайду нь дайнаас зугтаан хойд зүг рүү явсан. Хэдий тийм боловч Хайду Шанхай дахь Юан гүрний гол цэргийн хүчийг буулган авсан бөгөөд 1289 онд маш богино хугацаанд Хархорумыг эзлэн суусан байна. Хайду Хубилай хаан цэргийн томоохон хүчээ хөдлөгөхөөс өмнө зугтаажээ. 1289 он хүртэл наяныг дэмждэг хүмүүс байсан боловч аяндаа алга болсон. Бослого гаргасан тайжийн цэргийн хүчнийхэн гэр бүлийнхнийхээ хамт улс орон бүртээ буцсан байв. Хубилай Монгол Манжид гарсан бослогын үеэр зарим хүмүүсыг залхаан цээрлүүлсэн байна. Энэхүү бослогын улмаас 1287 оны 12-р сарын 4-нд Лиаоянг салбар тагнуулын газрыг үүсгэн байгуулжээ.

Өтөл нас

Хубилай 1291 онд Бурхан Халдун руу том хүү Гамалагаа илгээсэн байна. Чингис хааныг Бурхан Халдун ууланд оршуулсан учир Хубилай хаан өргөл өргөхийг хүсч байсан ба энд монголчууд маш хүчтэй хамгаалалт хийж байсан. 1293 онд хүрээлэн буй орчинд нь дахин хяналт тавьж Баяны хяналтан дор Хархорумыг үлдээж Хубилайн өрсөлдөгч хамаатан болох Хайдуг дараагийн 3 жилд нь олж алахыг нь хүссэнгүй. 1293 онд Хубилайн армиас төв сибирийн өндөрлөгийн хэсэгт орших Хайдугийн хүчийг устгасан байна. Хубилай хаан Чингэнтөмөрөөр энэхүү амжилт гаргасан төлөвлөгөө зохиолгожээ. Чингэнтөмөр нь Зхонгшушенгийн удирдагч болсон бөгөөд Камфуцийн загвар бүхий эзэнт гүрнийг бий болгожээ. Алтан ордны улсаас Номунхан эргэж ирсний дараа тэрээр Чингэнтөмөрт ирсэн гэдгээ мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч түүнийг хойд зүг рүү цөлжээ. 1285 онд Чингэнтөмөр эрх мэдлээсээ татгалзсан. Энэ үйлдэл нь Хаганы уурыг хүргэсэн бөгөөд Хубилай түүнтэй уулзахаас татгалзжээ. Чингэнтөмөр ааваасаа 9 жилийн өмнө буюу 1285 онд нас баржээ. Хубилай харамсан гашуудсан бөгөөд түүний эхнэр Байрантай дотно хэвээр үлджээ. Чабигийн үхэлтэй хамт түүний зөвлөхүүдтэй шууд холбоо тогтоосноос Намбуй болон бусад хатад үгнээсээ буцаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Хубилай хаан амьдралынхаа эцэст Тулай өвчин туссан байжээ. Тэрээр амьтны эд эрхтэн идэх дуртай болсон учир жин нь маш их нэмэгдсэн. Ийнхүү түүний цусан дахь бөөмийн хэмжээ томорсноор Тулай өвчинтэй болсон байна. Түүний үхэлтэй энэхүү өвчин холбоотой бөгөөд гол залгамжлагчаараа Зкенжэн хүүгээ сонгосон байсантай ч холбоотой юм. Түүнийг үхэхээс өмнө Хубилай хаан Чингэнтөмөрийн хүү Тэмын шинэ титэм залгамжлагчаараа сонгогдсон бөгөөд Монгоын эзэнт гүрний 6 дахь эзэн хаан болж Хубилай хааныг нас барсны дараа Юань гүрний 2 дах захирагч болжээ. Өвчний улмаас эцсийн эцэст түүнээс 30 насаар ах Баяныг ч цэргийн хүчний удирдлагаар сонгох боломжтой байжээ. Хубилай байнга бие нь суларч 1294 оны 2-р сарын 18-нд нас баржээ. 2 жилийн дараа оршуулгын ёслолыг хийсэн бөгөөд монголын хаадын оршуулгын газарт аваачсан байна.

Гэр бүл

Хамгийн түрүүнд Хубилай хаан Тэгүлэнтэй гэрлэсэн бөгөөд Тэгүлэн маш эрт нас баржээ. Түүний дараа Хубилай хаан Хонгирад аймгийн Чаби хатантай гэрлэжээ. Чаби түүний хамгийн хайртай эхнэр байжээ. 1286 онд Чаби хатныг нас барсных нь дараа Хубилай Намбуй хэмээх залуухан үеэл дүүтэйгээ Чабигийн хүслийн дагуу гэрлэжээ. Хубилай болон түүний эхнэрийн хүүхдүүдэд дараах хүмүүс багтана. Доржи (Тэрээр тагнуулын газрын дарга байсан бөгөөд 1263 оноос цэргийн хүчний Буреаугын удирдагч болжээ. Гэвч өвчин тусч маш залуудаа нас баржээ), Чингэнтөмөр (Зхэнжийн) (Тэрээр их хаан Төмөрийн аав байсан), Манггала (Тэрээр Шаанси муж дахь чухал хүмүүсийн нэг байсан), Номунхан, Кхунгжил, Тогоон (Бирм болон Вьетнам руу хийсэн Монголын аян дайны удирдагч, цэргийн жанжин), Хулантөмөр, Цэвэр, Хутагбэхи (Энэ эмэгтэй нь Гүрё улсын Чүн Нёл хаантай гэрлэсэн), 1 хүү ба 2 охин байжээ.

Өв хөрөнгө

1260 онд хаан ширээнд гарч ирсэн Хубилайн хүч чадал Монголын эзэнт гүрнийг шинэ чиглэлд хандуулсан ажээ. Тэрээр маргаантай байдлаар хаан ширээнд суусан боловч түүний үед Монголчуудын хөгжил хурдасч дэлхийтэй харилцаж байсан төдийгүй Монголын эзэнт гүрнийг Хятадын соёл иргэншилтэй холбож өгсөнөөр эзэнт гүрний хүн ам сайн сайхан амьдрах нөхцлийг хангаж өгсөн байна. Хубилай болон түүний өмнөх хаадын байлдан дагуулал хүчирхэг Хятадыг цэргийн хүчээр байлдан эзэлж, бүтээн байгуулалтанд дахин оруулснаараа эзэнт гүрний хөгжилд маш том үүрэг гүйцэтгэсэн. Одоо үеийн Бээжин хотын орчим төвлөрч байсан нийслэл хотоосоо Түвд, Шинжаан ба монголын жинхэнэ хууль дүрмийг Жин эзэнт гүрний, дотоод Азийн эзэнт гүрний хувьд түрүүчийн хаадын барьж байсан дүрмүүдийг сахиулж чадсан байна.

Комментариев нет:

Отправить комментарий