понедельник, 14 мая 2012 г.

Батмөнх Даян хаан

Батмөнх Даян хаан (1464-1543) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.

Түүх

Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Мандуул хаан 1467 онд нас барахад Мандухай сэцэн хатан алтан ургийн цорын ганц залгамжлагч болох түүнийг өсгөж, 19 хүрэхэд нь гэрлэсэн байна. Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ.
Батмөнх хүү Улусболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.
Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.
Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.
Тэр өөрийн 7 хүүдээ албатууд хуваарилж олгосон нь Халх 7 хошууны эхлэл болжээ.
Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.
Зүүн түмэн: ХалхЦахарУрианхай
Баруун түмэн: ОрдосТүмэдЮншээбүү
Түмэдийн Алтан хан нь түүний ач хүү болно.
Батмөнх Даян хаан
Монголын хаан
Хаанчлал1470–1517
Бүтэн нэрБатмөнх
Төрсөн1464
Нас барсан1517
Дараагийн хаанБарсболд Сайн Алаг хаан
Их хатанМандухай сэцэн хатан
Бага ХатадХүсэй
Жимсгэнэ
Хааны удамУлусболд
Төрболд
Барсболд Сайн Алаг хаан
Бодь Алаг хаан
Гэрболд
Очирболд
Арболд
Гэрсэнз
Хааны овогБоржигин
Улсын нэрМонгол Улс
ЭцэгБаянмөнх жонон
ЭхШихэр Тайху хатан

Комментариев нет:

Отправить комментарий