Их Монгол улсын залгамжилсан дөрвөн Монгол хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаадайд өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекистаны дорно бие, Кыргызстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжяны өрнө бие багтаж байжээ. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улс Зүчийн, Цагаадайн,Хүлэгийн, Их хааны дөрвөн тусгаар улсад хуваагджээ. 1326 онд Ислам шашин Цагаадайн улсын үндсэн шашин болжээ. 1370 оны орчим улс Могулистан, Мавераннахрын хоёр хэсэг болон хуваагдсан. Гэвч 17-р зуун хүртэл Цагаадайн удмын улс хант улс оршин тогтносоор байсан билээ.
Хивын хант улс Хивын ханлиг (узб. Xiva Xonligi), Хивийн хант улс гэж Хива хотод суух хан удирддаг 1512 оноос 1920 оны хооронд оршин тогтносон ханлиг байв. Бухарын эмирт улс, Хокандын хант улсын хамтаар Узбекын гурван улс гэж түүхэнд тэмдэглэгддэг. Хива хот урьдын Хорезм хэмээх Сартуул улсын дээд нийслэл байсан Үргэнчтэй ойр байрладаг. Хугацааны дунд үедЧингис-Зүчийн угсааны Шейбаны удмынхан ханчлаж байв.
1873 оноос Хивын улс доройтож Орост ивээн эзэрхэгджээ. Эцэстээ хувьсгалаар мөхөж 1920 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Хорезм Ард Улсаар (орос. Хорезмская Социалистическая Советская Республика) солигдсон.
Бухарын эмирт улс
Бухарын эмирт улс (узб. Buxoro Amirligi, «Бухарын эмирлиг») 1785-аас 1920 он хүртэл оршин тогтнохдоо өнөөгийн Узбекистан, Тажикистаныгбүхэлд нь, Туркменистаны зарим хэсгийг хамарч байв. Эмирт улсыг Бухара хотод суух эмир захирдаг байжээ. 1866 оноос Оросын эзэнт гүрнийхараат болж, цаашид ивээн эзэрхэгдсэн. 1920 оны 9 сарын 2-д Улаан цэрэг Бухарыг эзлэн авснаар тус улс мөхөж оронд нь Бухарын Зөвлөлт Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.
Бухарын хант улс
Бухарын хант улс (узб. Buxoro xonligi, «Бухар ханлиг») 1500-аас 1785 он хүртэл оршин тогтнохдоо өнөөгийн Узбекистан, Тажикистан, Туркменистан, Казахстаны нутгийг хамарч байжээ. Хант улсыг Бухар хотод суух хан захирч байлаа.
Комментариев нет:
Отправить комментарий