Хиагтын гэрээ (Хятад ханз: 布连斯奇条约, Орос: Кяхтинский договор) нь 1727 онд Манж Чин гүрэн ба Хаант Орос Улсын хооронд байгуулагдсан, Монгол дахь тус тусын нөлөөний хүрээгээ баталгаажуулах тухай гэрээ.
Ерөнхий ойлголт
Манж ба Оросын хооронд 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулагдаж, Становойн нуруу болон Эргүнэ мөрөнөөр хоёр орны хилийг тогтоосон аж.
Хожим Найралт төвийн үед Манж улс нь Ар Монголыг дагаар оруулж, хүчирхэгжсэн тул дахин гэрээ байгуулж, хилээ тогтоох хэрэгтэй болсон юм. Ийнхүү Хиагтд (одоогийн ОХУ-ынБуриадын Бүгд Найрамдах Улсад байдаг хот) 1727 онд шинэ гэрээ байгуулсан нь Хиагтын гэрээ хэмээн нэршжээ.
Тус гэрээгээр хоёр орон өөрсдийн нөлөөний хүрээгээ баталгаажуулахын зэрэгцээ худалдаа арилжаа, дүрвэгсдийг харилцан шилжүүлэх тухай заалт мөн орсон. Албан ёсны гэрээ ньорос хэл, манж хэл, латин хэлээр үйлдэгдсэн.
Энэхүү гэрээ нь Манж Чин гүрэнд ашигтай гэрээ байсан боловч Сайшаалт ерөөлтийн үеэс эхлэн Манж улсын хүч суларч, эцэстээ Айгуний гэрээ ёсоор өнөөгийн ОХУ-БНХАУ-ын хилийн шугамын дагуу тогтсон юм.
Комментариев нет:
Отправить комментарий