Мөнх хаан (1208-1259) нь Их Монгол Улсын дөрөв дэх (1251 оны 6 сарын 1-ээс 1259 оны 8 сарын 11) их хаан байв. Мөнх Ирак, Сири,Нанзаогийн эзэнт гүрэн, Вьетнам зэрэг улсуудыг эвлэн авсан. Тэрээр Эзэнт гүрний том удирдагчдын нэг байсан юм.
Залуу нас
Мөнх хаан нь 1208 оны шар луу жилд төрж, 1251 оны цагаагчин гахай жил Их Хуралдайгаар хаан ширээнд суужээ. Тэрээр Чингис хааныотгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн, Хүлэгү ба Хубилай хааны ах байв. Чингис хааны Их бөө Тэб Тэнгэр Хөхчүү шинэхэн мэндэлсэн хүүд түүний гэрэлт ирээдүйг бэлгэдэж Мөнх гэдэг нэрийг хайрлажээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1259 оны шаргачин хонин жил нас баржээ.
Мөнх хаан | |
Их Монгол Улсын хаан | |
Хаанчлал | 1251-1259 |
---|---|
Төрсөн | 1208 он |
Нас барсан | 1259 оны 8 сарын 11 |
Нас барсан газар | Чончин |
Өмнөх хаан | Гүюг хаан |
Дараагийн хаан | Хубилай хаан |
Улсын нэр | Боржигин |
Эцэг | Тулуй |
Эх | Сорхагтани Бэки |
Комментариев нет:
Отправить комментарий