Есөнтөмөр хаан буюу Их Юань гүрний Тайдин удирдагч нь 1293 онд төрсөн бөгөөд Хубилай хааны гуч (зээнцэр) юм. Амьд ахуйдаа болон хаан ширээнд суусныхаа дараа Монголын уламжлалт арга барилаар улс орноо залдаг байсан тэрээр Их Монголын 10 дахь Их Хаанбилээ. Түүний эцэг Гаммал нь 1292 онд эцэг Чингэмийг нас нөгчсөний дараа Жонон цолыг хүртэж, Умард Говь нутгийг эзлэн суудаг байсан бөгөөд хаан ширээний төлөө өөрийн дүү Өлзийтөмөртэй тулалдаад амжилт олоогүйн улмаас түүний хүүхдүүд хаан ширээг залгамжлах боломжгүй болжээ. 1302 онд Гаммал жонон хорвоогоос халихад Есөнтөмөр түүний Жонон цолыг өвлөн авжээ.
Монголын түүхэн дэх бутралын эхлэлийг тавьсан гэж болохоор тэмцлийн үеэр Шадбал гэгээн хаан Тэгшигийн гарт амиа алдсаны дараа 1323 оны 10 сарын 4-нд Есөнтөмөр хаан ширээнд суужээ. Тэрбээр хаан ширээнд суух үедээ газар нутгаа 12 муж улсад хуваасан ба тус бүрт нь захирагч хуваарилсан байна. Эхэн үедээ хаан ширээний байр сууриа хадгалж үлдэхийн тулд их хүн амын ихэнх хувийг эзэлдэг хятад ард түмэн дунд нэр олох зорилготойгор Есөнтөмөр хаан Күнзийн сургаалыг хүндэлж хааяа хэрэгжүүлдэг байсан байна.
Тэрээр 1328 оны 8 сарын 15-нд Даду буюу одоогийн Бээжин хотноо гэнэтийн үхлээр үхсэн билээ.
Есөнтөмөр хаан | |
Юань улсын эзэн хаан Их Монгол Улсын хаан Хятадын эзэн хаан | |
Хаанчлал | 1323 оны 10 сарын 4 – 1328 оны 8 сарын 15 (4 жил, 316 хоног) |
---|---|
Хаан ширээнд суусан | 1323 оны 10 сарын 4 |
Бүтэн нэр | Есөнтөмөр хаан Монгол: ᠶᠡᠰᠦᠨ ᠲᠡᠮᠦᠷ Хятад: 也孫鐵木兒 |
Өмнөх хаан | Шадбал гэгээн хаан |
Угсаа залгамжлах хунтайж | Ашидхэв |
Дараагийн хаан | Ашидхэв хаан |
Хань | Бабухан хатан |
Хааны овог | Боржигин |
Эцэг | Гаммал |
Эх | Хонгирадын Буян Кэлмиш |
Комментариев нет:
Отправить комментарий