Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу шинээр байгуулагдсан Манж Го улс, БНМАУ-ын хилийн маргааныг далимдуулан Монголын газар нутгийг Зөвлөлт Холбоот Улс(ЗХУ)-ын нацист Германаас болгоомжлон Европын хэсгээс нүүлгэн шилжүүлсэн аж үйлдвэрүүд орших, байгалийн баялаг түүхий эдийн гол бааз дорнод Сибирь, Уралийг булаан авах, Хятад, Дорнод Туркестанд халдан довтлох түшиц газраа болгох гэсэн Японы эзэнт гүрний(ЯЭГ) стратегийн дээрэнгүй зорилгын үүднээс өдүүлсэн Япон-Зөвлөлтийн дайны нэг хэсэг байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件" буюу Номонханы хэрэг явдал гэж нэрлэгддэг. Номонхан гэж Монгол - Манж-гогийн хилийн орчим дох тосгон ажээ.
Түүх
Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр, Манж-Го ба Солонгосыг эзлэн авсны дараа шинэ зорилтоо ЗХУ-ын газар нутагт хандуулжээ. ЗХУ-Японы анхны хилийн байлдаан 1938 онд Приморьед болсон Хасан нуурын тулалдаан байсан. Энэ байлдааны ажиллагааны өмнө болон дараа Манжийн хил дээр Япон ба ЗХУ-ын хооронд жижиг байлдаанууд үе үе гарч байжээ.
1939 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улсын хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм.
Манж-Гогийн арми нь үндсэндээ 1939 онд Японы Квантуны Армийн командлалд захирагдаж байжээ. Харин Манж-гогийн баруун хэсгийг Хайлаарт төвлөрсөн Манжийн эзэн хааны 23-р арми захирч байв. Энэ нь генерал Комацүбара Мичитаро ба цөөн тооны Манж-гогийн арми, хилийн цэргээр удирдуулдаг байв. Улаан армийн цэргүүд Сибирь-Манжуур ын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалын цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай корпусын харъяанд байв. Монголоос харьцангуй бага тооны цэрэг оролцжээ. БНМАУ-ын цэргийн тухайд нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүн бүхий бие бүрэлдэхүүнтэй, 10 хөнгөн танк, 30-40их буу, 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинтай байв,
Үйл явдал
Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ 1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав.
Монгол Улс, БНХАУ-ын нутаг дамжин урсдаг Халх голын орчимд 1939 оны 5 сараас 9 сар хүртэл Монгол, Японы хооронд цус урсгасан тулаан болсон юм. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү халджээ. 1939 оны хавраас Япончууд БНМАУ-ын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалага хийх болжээ. 5 сарын 28-нд Японы 2,5 мянган цэрэг БНМАУ-ын хилийг зөрчсөн байна. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57-р тусгай корпус, монголын зэвсэгт хүчинтэй хамтран 5 сарын 29 гэхэд Японы цэргүүдийг БНМАУ-ын нутгаас шахаж гаргажээ. 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлан дахин БНМАУ-руу халджээ. Баян-Цагааны орчимд Монгол Зөвлөлтийн цэргүүд хамтран Японы түрэмгийлэгчдийг бүслэн цохилт өгсөн байна. Гэвч 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. 8 сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ. 8 сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8 сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 9 сарын 4, 8-нд япончууд дахин БНМАУ-руу довтлох гэж оролдсон ч тухайн үедээ зохих няцаалт явсан байна. 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ. 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.
Цэрэг стратегийн ач холбогдол
1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улст энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.
Халхын голын дайнд тодорсон баатрууд
Морьт хорооны захирагч ахмад Дандар нь олон удаагийн тулалдааныг удирдаж цэргүүдээ баатарлагаар удирдаж гавьяа байгуулсан. Мөн Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей,Самдан болон олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж, баатар болжээ.
Бактериологийн дайралт буюу Японы цэргийн гэмт хэрэг
Квантуны Армийн бүрэлдэхүүнд байсан 731-р анги бактериологийн зэвсэг үйлдвэрлэн туршиж байсан. Арван мянган оготоно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү вирусыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг, олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан, шорлож өлгөх гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байсан. 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн даргаИшии Широо нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа АНУ эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан ДОХ-ын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа. АНУ-гаар ар талаа хийсэн гэж үзэгдэх уг ангийн үйлдсэн хэргийн талаар дайны шүүх дээр дурдагдсангүй. Цэргүүдээ 100% алдсан гэж зэмлэл ч хүртсэнгүй. Саявтар энэ хэргийг судалж байсан АНУ-ын баг "Харгислал үйлдэж байсан гэх үндэслэл алга" гэж мэдэгджээ. Япончуудын зарим нь "Манай улсын эрүүлийг хамгаалах салбар нь дэлхий дээр тэргүүлэх эгнээнд яваа нь тэдний гавьяа" гэж үздэг. Японы бактериологийн дайралтаар Монгол улсын нутагт хэд хэдэн төрлийн бактерийн бөмбөг хаясан бөгөөд үүнд тахал, булчин задрах тахал, өөр бусад төрлийн бактерийн зэвсэгийг хэрэглэжээ. Монгол улсын зүүн бүс нутагт өнөөг хүртэл идэвхтэй тахал ба булчин задрах тахлын өвчлөл гарч байгаа нь Японы дайны үлдээсэн хор нөлөө гэж үзэх үндэслэл байдаг.
Чойбалсан хот өртсөн нь
Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм.
Дайны үр дагавар ба түүхийн төөрөгдөл
Монголын ард түмний хувьд энэ үед эх орон уруу нь халдан довтолсон эзэрхэг (империалист) түрэмгий үндэстнээс эх орноо хамгаалах дайн байсан. Манжууд бол манай улсад нэгдэн орсон Барга-Монголчуудын нутагладаг нутаг бол манай газар хэмээн үзэж байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар ЗХУ аль 1905 оны Орос-Японы дайнд ялагдсан хонзонгоо авах боломж хайж байсан. Япончууд бол БНМАУ-ыг үл хайхран ЗХУ-ыг басамжлан хялбархан эзэнт гүрнээ гүрнээ тэлнэ хэмээн итгэж байсан. Манж улс газрын зурагнаас арчигдан, социализм бараг бүхлээрээ сүйрэн унан, ЗХУ задарснаас хойш далд нууцлагдмал байдалд байсан мэдээллүүд ганц нэгээрээ гарч ирсээр л байна.
Комментариев нет:
Отправить комментарий