четверг, 12 июля 2012 г.

Монголын эзэнт улсын нийслэл Хар Хорум хот буюу одоогийн Хархорин сумын тухай


Чингис хааны єлгий нутаг Ар Монгол буюу НVБ-ын бvрэн эрхт гишvvн одоогийн
ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн тvрvvнд очиж vзэхийг
хvсдэг газар бол Монголын эзэнт гvрний нийслэл байсан Хар Хором ( Дундад эртний
монголоор Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм.  Хар Хором хэмээх нэрийн
тухай эрэн сурвалжлах санаа 2006 оны хавар Cан Франциско хотод болсон Индианагийн
их сургуулийн Монгол нийгэмлэг, Америкийн Монгол судлалын тєвийн хамтарсан хуралд
Монголын нууц товчоон дахь газар усны нэрийн тухай vзvvлэнт илтгэл бэлдэж байх
явцдаа их эрдэмтэн Хар Дорж багшаасаа зєвлєлгєє авах vеэр анх тєрсєн юм. Ингээд энэ
нэрийн тухай Хар Дорж багштай ярилцан, тvvний зєвлєсний дагуу дэлхийн хэд хэдэн
монголч эрдэмтдийн гайхамшигт бvтээлvvдийн зарим хуудсыг эргvvлэн байж энэ бяцхан
тэмдэглэлийг тэрлэв.
Харвардын их сургуулийн монголч эрдэмтэн Монголын нууц товчоог англи хэлнээ анх
орчуулсан алдарт хятадч, монголч Фрэнсис Вvvдмэн Клийвз (Francis Woodman Cleaves)
1346 оны хєшєєний монгол-хятад бичээсийн тухай судалгаандаа Хар Хором хот нь нэг
биш монгол судлаачдын судалгааны зорилго байсныг дурьдаад 1817 оны 10 дугаар
сарын 31 нд Жаан Пьер Абэл-Рэмvсaaгийн уншсан “ Кара Корум хотын тухай судалгаа,
Дундад зууны vеийн Татар (= Монгол) улсын газарзvйн тодорхойгvй зvйлийг тодруулах
тайлбар сэлт” [1] нэртэй судалгаа, 1893 онд хэвлэгдсэн Анри Кордиэгийн “Татар улс дахь
Хэ-линь гэдгийн байрлал, Исусийн Нийгэмлэгийн ламтан А Гобилийн урьд хэвлэгдээгvй
гар бичмэл, удиртгал, тэмдэглэлvvд"[2] нэртэй єгvvлэл, 1925 онд хэвлэгдсэн Францын
алдарт монгол судлаач Поль Пэлиогийн “ Хар Хоромын тухай тэмдэглэл”[3] гэсэн гурван
судалгааг хамгийн чухалд тооцон бичсэн байдаг. Тэрээр энэ судалгаандаа цаашид хятад,
латин, перси болон бусад хэлэн дэх материалыг судлан Хар Хоромын тухай нэг сэдэвт
бvтээл гаргах шаардлага зайлшгvй гарна (Cleaves, 1952: 25) гээд 1346 оны хєшєєний
монгол-хятад бичээсийн монгол, хятад эхийн дєрєвдэх хэсгийн орчуулга, тайлбарыг анх
удаа хийжээ. Дашрамд дурьдахад 1335, 1338, 1362, 1346 оны хєшєєний монгол-хятад
бичээсvvд нь 13-14-р зууны монгол бичгийн хэлний хосгvй дурсгал тєдийгvй Юань улсын
тvvхийн ховор судлагдахуун болдог байна.
Хар Хоромын Эрдэнэ зуугаас олдсон 1346 оны хєшєєний бичээсvvдийг Владимир Котвич,
Николай Поппе, Фрэнсис Клийвз нар сэргээжээ. 1346 оны хєшєєний монгол хятад
бичээсийн хятад эх нь бvхэлдээ, монгол эхийн 4 хэсэг нь сэргээгдсэн ба тайлагдан
орчуулагдсан байна. Монгол хэсгийн заримыг сэргээхдээ хятад сурвалжуудыг
ашиглажээ.
1891 онд В. В. Радлов (Wilhelm Radloff) тэргvvтэй Оросын шинжлэх ухааны Академийн
эрдэмтэд Орхоны экспедицийг зохион байгуулж 1892 онд В. В. Радлов Эрдэнэ зуу
хийдийн хавиас олдсон хєшєєний бичээсийн хэсгvvдийг Монголын эртний дурсгалын
цомог (Atlas der Alterthümer der Mongolei) (Aтлac Древностей Монголии)-тоо хэвлэн
гаргажээ.
Оросын польш эрдэмтэн В. Котвич 1918 онд Оросын Шинжлэх ухааны академийн
дэргэдэх их Питерийн нэрэмжит хvн судлал ба угсаатны зvйн музейн судалгааны
єгvvллийн цомогт хэвлvvлсэн “Эрдэнэ зуугийн хєшєєний бичээс”( “Монгольскiя надписи
въ Эрдэнэ-дзу”) ( ”Mongolian inscriptions in Erdeni-dzu”) єгvvлэлдээ Радловын хэвлэсэн
хоёр хэсгийн нэгийг нь орчуулж хэвлvvлсэн байна. В. Котвич энэ єгvvлэлдээ тvvний
Эрдэнэ зуугаас олсон хєшєєний бичээсийн 3 хэсэг нь Радловын олсон хєшєєний
бичээсийн хоёр хэсэгтэй нэг хєшєєний бичээс болох тухай, уг хєшєєний бичээс нь нэг
талдаа монгол, нєгєє талдаа хятад хэлээр бичигдсэн байсан зэргийг судалгааныхаа vрдvнгээр нотлоод энэ бичээс нь Хар Хоромд баригдсан Буддийн шашны сvмийн тухай
єгvvлдэг, тvvний орчуулсан хэсгийн агуулга нь П. С. Поповийн орчуулсан “Монгол
нvvдэлчдийн тухай тэмдэглэл”[4] дэх Хар Хоромын тухай хэсэгтэй тохирч байгааг
дурьджээ. Vvийг Клийвз 1346 оны хєшєєний бичээсийг судлахад чухал ач холбогдолтой
алхам болсон гэж тэмдэглэсэн байдаг. В. Котвич В. Радловын олсон хєшєєний бичээсийн
нэг хэсгээс монгол бичгээр бичсэн тvvхийн баримтаас анх удаа Монголын эртний хаадын
нийслэл Хар Хором хотын нэрийг монгол бичгээр Хором ( ) гэж бичсэн хэлбэрээр оллоо
(В. Котвич, 1918: 213 ) гэж дурьджээ. Тэрээр єнєєг хvртэл Хором хэмээх энэ нэр зєвхєн
араб, хятад, европ болон бусад гадаад эх сурвалжаас мэдэгдэж байсан юм гэжээ.
1346 оны хєшєєний бичээсийн хамгийн нарийн судалгааг хийсэн хvн бол Фрэнсис Клийвз
юм. Клийвзийн тэмдэглэсэнээр 1346 оны хєшєєний монгол-хятад бичээс нь 14-р зууны
монгол бичгийн хэлний хосгvй дурсгал тєдийгvй Монголд буддизм хєгжсєн тvvхийн
сонирхолтой гэрч юм. Учир нь энэ хєшєєний бичээст Чингис хаан (Тайзу) 15-дахь жилдээ
буюу 1220 онд Хар Хоромыг нийслэлээ болгож, 1235 онд Єгєєдэй хаан (Tайзун) Хар
Хоромын хэрмийг босгон, сvм хийд байгуулж эхэлсэн ба Мєнх хаан (Сяньзун)
vргэлжлvvлэн 1256 онд 5 давхар асартай 90м єндєр суварга барьсан тухай, 1342-1346
онд Юань улсын сvvлчийн хаан Тогоонтємєрийн зарлигаар уг сvм, суваргыг дахин
засварлаж, Мандахуй Юань гvрний асар гэж нэрлэсэн тухай, Тогоонтємєр энэ vйл
явдлыг магтан дуулсан хєшєє босгох нь зvйтэй гэж vзэн, энэхvv монгол хятад бичигтэй
хєшєєг босгохыг 1346 оны 12 сарын 19 нд зарлигдсан тухай єгvvлжээ. Клийвз 1346 оны
хєшєєний монгол хятад бичээсийн энэ судалгаандаа Хар Хоромын тухай хятад
сурвалжуудад тэмдэглэсэн байдлыг он дарааллын дагуу дэлгэрэнгvй єгчээ. (Cleaves,
1952: 25-26). Бартолд Єгєєдэй дvv Тулуйн эрхшээлд байсан газарт хэрэм босгох зарлиг
яагаад гаргасныг гайхан бичсэн нь бий. Vvний тайлбарыг эрдэмтэд Хар Хором нь Чингис
хааны vед Монголын нийслэл болсон байсан гэдгээр тайлбарласан байдаг. Єгєєдэй
хааны зарлигаар Хар Хоромд хятадын туршлагатай урчууд, зураачид ирж Буддын шашны
энэ сvмийг барьсан гэдэг. Ф. В Рубрикийн дурсамжинд тэмдэглэгдсэн Хар Хоромд
байсан янз бvрийн vндэстний 12 гайхамшигт сvмийн нэг нь энэ гэж эрдэмтэд vздэг байна.
Ийнхvv Хар Хором нь 1260 онд Хубилайг хаан болтол Монгол эзэнт гvрний нийслэл
байсаар байжээ. 1260 онд Монголын эзэнт улсын нийслэл Бээжинд шилжсэний дараа
Хар Хором нь цэргийн Ерєнхий захирагчийн суурин болсон ба 1289 онд цэргийн ерєнхий
захирагч сэтгэл дундуур монгол ноёдын бослогод нэгдсэн гэдэг. 1307 онд Хар Хоромд
Нvvдлийн их бичгийн дарга нарын газар (Moving Grand Secretariat) байгуулагдаж
Хоромын ерєнхий захирагч (General Administrator of Holin) бий болжээ. Энэ нь 1309 онд
Нvvдлийн их зєвлєл (Moving Grand Council) болсон байна. Ийнхvv Хар Хором нь1368 онд
эзэнт гvрнийг унатал цэргийн захиргааны гол тєв байсаар байжээ. 1412 оны vед
Монголын удирдагч Аругтай Мин улсын хаанаас “Хэнингийн ван ” ( “Prince of Honing”) цол
авч байсан тухай тvvхэн баримт бас байдаг байна. 1585 онд баригдсан Эрдэнэ зуу хийд
эртний Монголын нийслэл Хар Хорoмын туурины хажууд баригдсан гэдэг.
Хар Хором гэдэг нэрийн тvvх одоо болтол бvрэн тодорхойгvй боловч магадлал єндєр
судалгаа таамгийг дэлхийн нэрт монголч эрдэмтэд дэвшvvлжээ.
Хар Хоромын нэрийг Баруунд олон янзаар бичсэнийг нэгтгэн дvн шинжилгээ хийсэн хvн
бол Францын алдарт монголч Поль Пэлио юм. Тvvний “Марко Пологийн тэмдэглэл”
гурван боть номын 1-р ботийн Хар Хоромын тухай хэсэгт Хар Хором гэдэг vгийг янз
бvрийн эх сурвалжид хэрхэн галигласныг жагсаан дурьдсан байдаг. Vvнд: Carachoran,
Сaroccoran, Caracoran, Сarocoram, Caracoron, Сharacharom (Pelliot, 1959, vol.1: 165) гэхмэт арван хэдэн янзаар бичигдсэн байдаг ба Поль Пэлио номондоо Каракором
(Caracorom) гэж бичсэн байдаг.
П. Пэлиогийн тэмдэглэснээр Хар Хором нэрийг анх дурьдсан барууны бичигч бол Плано
Карпино юм. 1254 онд Рубрик Хар Хоромд нилээд єдрийг єнгєрєєсєн тухайгаа тэмдэглэн
vлдээжээ. Мєн Гvржийн нэг тvvхийн судар, Жувайний (Juwaini), Рашид-ад-Дин (Rashid-
аd- Din) гэх мэт Персийн судлаачдын бvтээлд “Qaraqurum”, “Qaraqorum”, Монголын нууц
товчоонд нэг удаа Кара Корум (Qara Qorum) (§ 273) гэж бичигдсэн байдаг. Дээр
бичсэнчлэн Эрдэнэ зуугаас олдсон1346 оны хєшєєний бичээст Хором (Qorom) ( ), хятад эх
сурвалжуудад Хэ-линь (Ho- lin) (秇林) нэртэй дурьдагджээ. Хятад эх сурвалжид анх удаа
Юань улсын сударт (YS, 2, 2b) Єгєєдэй 1235 онд Хэ-линь ( Ho-lin) (秇林)(Qorum) хотод
хэрэм босгох зарлиг гаргасан гэж бичжээ. Тvvнчлэн энэ сударт (YS, 58, 18a) Хэ-линь(
Ho-lin) (秇林) нь хотын баруун хэсгээр урсах Хa-лa-Хэ-линь голын нэрээр нэрлэгдсэн гэж
бичсэн байна. Эдгээрийг орчуулсан зарим эрдэмтэд энэ голыг Орхон гол гэж vзсэн
байдаг. Гэхдээ Орхон нь Тан улсын vеэс мэдэгдэж байсан бєгєєд энэ нь Хэ-линь (Ho-lin)
(秇林)(Qorum)гэдэг vгтэй ямар ч холбогдох учиргvй гэнэ. П. Пэлиогийн дурьдсанаар хятад
эх сурвалжид дурьдсан Хар Хором гол нь тєєрєгдєл байж болох юм. 1312 онд Хар
Хоромын засаг захиргааны нэр нь Хэ-нинь (Ho-ning) байсан гэж дээр дурьдсан. Хятад эх
сурвалжуудад Хэ-линь (Ho-lin) (秇林) гэж дурьдагдсаны учир нь хятад хэлэнд vгийн эхэнд р
(r-) vсэг хэзээ ч байгаагvй ба дундад эртний хятад хэлэнд -ум, -ом (-um or -om) тєгсгєл
байгаагvйтэй холбоотой. Иймээс Qоrum нь хятад хэлэнд орчуулагдахдаа Хэ-линь (Ho-lin,
秇林) болоод сvvлд монгол хэлэнд буцаж орчуулагдахдаа “Хорин” болжээ. Єєрєєр хэлбэл
дундад эртний Qorom гэдэг vгийг Юань улсын vед хятдаар Ho-lin гэж галиглаад эндээс
монгол хэлэид Хорин гэдэг vг vvссэн 6айна.
Хоромыг Туул Сэлэнгэ гол эхээ авсан уулын нэр гэж дурьдагдсан нь тааралддаг байна.
Тухайлбал Персийн эрдэмтэн Жувайний (Juwaini) сонссоноор уйгурчууд Хар Хором гэдэг
уулаас эх авсан Орхон голын хєндийд дээр vеэс амьдарч байсан ба Єгєєдэйн хот тэр
уулын нэрээр нэрлэгдсэн, Уйгурчуудийн анхны хаан Хар Хором уулнаас эх авсан Туул
Сэлэнгэ голын бэлчирт тєрсєн гэнэ. Рашид-ад-Дин энэ тухай арай єєрєєр дурьдсан
байдаг. Гэхдээ Хар Хором уулын нэрээс vvссэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголын эзэнт
гvрнээс ємнєх vед хамаарах Хятадын болон Персийн сурвалж бичгvvдэд Хар Хором
уулын тухай бас тэмдэглэгдсэн байдаг байна. Иймээс П. Пэлиогийн бичсэнээр
уйгурчуудаас уламжлагдан хэрэглэгдэж байсан энэ нэр нь монгол биш турк нэр байх
магадлалтай. Турк хэлэнд корум (qorum) гэдэг нь бул чулуу (rolled stone, boulder) гэсэн
утгатай. Тэгвэл Кара Корум (Qara Qorum) буюу “Black boulder” нь уулын нэр байж болох
юм. Одоогийн Хятад Пакистаны хил дээр Хархоромын (Karakoram) нуруу гэж байдаг. Энэ
бvхнээс Oрхон голын сав нутагт байдаг уулын турк нэрнээс Монголын эзэнт улсын
нийслэлийн нэр гарсан байх бvрэн боломжтой (Pelliot, 1959: 166) гэж эрдэмтэн П. Пэлио
vзжээ.Эзэнт гvрний маань нийслэл байсан Хар Хором хотын тvvх, нэрийн тvvхээс, Хар
Хором (Хорум) яагаад Хархорин болсныг зарим нэрт монгол судлаачдын эх сурвалжид
дулдуйдан товч дурьдахад ийм байна. Vvнийг тэрлэх болсны гол шалтгаан нь Эзэнт
гvрнийхээ эртний нийслэлийг жинхэнэ нэрээр нь нэрлэхэд эрх биш анхаарах хэрэгтэй
болов уу гэсэнд оршиж байгаа юм. Одоогийн монгол эх сурвалжуудад Хархорин, Хар
Хорум гэж хэрэглэгдэж байгаа ба энэ газрын албан ёсны нэр Хархорин байгаа. Бидний
Хар Хорум биш Хар Хором гэж бичиж байгаагийн учир нь орчин цагийн монгол хэлний
эгшиг зохицох ёсны дагуу эхний vе нь “о” тохиолдолд дараагийн vе нь “у” байх боломжгvй
юм. Буруу ташаа зvйл бичсэн бол эрдмийн их хvмvvсээс хvлцэл єчье. Болгоон таалахболтугай.

Эрдэнэзуу хийд


Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.
  • Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Түүний ард 1675 онд Түвдийн Далай ламд зориулан босгосон Далай ламын сүм байх бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр, Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Гадна хоёр талдХүрдэн сүм байрладаг. Эдгээр сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаанд хоёр бунхан бий. Нэгийг нь Автай сайн хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ. Хоёр бунхны ард талд Гурван зуугийн сүмүүд бий. Нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй. Энэ нь нэгд халуун хүйтнийг тусгаарлах, хоёрт гороо мөргөл үйлдэх зориулалттай. Гурванзуу нь хурлын бус мөргөлийн сүм байжээ. Баруун зуугийн сүмийг Автай сайн хаан, түүний хүү Гомбодорж, Эрхий мэргэн хааны их хатан нар бүтээлгэжээ. Сүмийн хойморьт бурхан багшийн өмнөх дүр Одсэр, одоогийн бурхан багш Шагжамуни, ирээдүйн дүр Майдар бурхны өтөл дүрүүд заларсан байдаг. Сүмийн баруун талын хананд Богд Зонховыг шавь нарын хамт, зүүн талын хананд Бурхан багшийг шавь нарынх нь хамт дүрсэлжээ. Гол зуугийн сүмийг Түшээт хан Зүнгэн, Цогт түшмэл нар бариулжээ. Хаалганы хоёр хажууд арван хангал бурхадыг нэг Лхам бурхан, Эрдэнэзуугийн гол шүтээн Гомбогүр бурхан байдаг. Хойморьт оточ Манал, Бурхан багшийн идэр залуугийн дүр, Авид бурханы баримал заларсан байдаг. Мөн бурхан багшийн хоёр шавь Модголжибуу Шаарибуу,  нарны бурхан Ням, сарны бурхан Даваа, Найман мэргэн гэх зэрэг босоо суугаа баримал бурхад байдаг. Голын ширээн дээр анхдугаар богд Занабазарын бүтээлүүд болох гууль, шармал, хөөмөл, цутгамал бурхад заларчээ. Энэ сүмийн 2 дугаар давхрыг огторгуйгаас буусан “Сайн цагийн мянган Богдын орон” гэдэг. Зүүн зуугийн сүмийг Эрхий мэргэн хаан, түүний хүү Гомбодорж, Түшээт ханы хатан Ханджамц нар бариулжээ. Сүмийн хойморьт Жанрайсаг бурхан, Будда багшийн багын дүр, Богд Зонхов нарын барималыг байрлуулжээ. Баруун хананд Бурхан багш, Манал, Дүншигийн 35 бурхан, зүүн талын хананд Богд Зонхов, түүний шавь нарыг тус тус зуржээ. Мөн голын ширээн дээр хүрэн зандан модоор хийсэн зүүн сүмийн загвар болон алтан шармал, зэс хөөмөл, гууль цутгамал, модон сийлбэр бурхад, Бодисадва, Хангал бурхдын дүрийг залсан байдаг. Гурван зуугийн арай доор байрлах баруун талын сүмийг Цамбын сүм хэмээнэ. Энэ сүм 3 тасалгаатай, тасалгаа бүрд нь 4 лам суун ном номлодог байжээ. Эхний тасалгаанд Ганзай буюу хангагч эрдэнүүд, Дамдинсамдүв, Жигжид бурхадыг залж, хоёрдугаар тасалгаанд Жанрайсаг, Лусын бурхадын эзэн бурхан Лүвэнжалбуу, Жамсран, Лхам, Махгал, анчдын шүтээн бурхан Ванданшавараба, Гонгор бурхад, гуравдугаар тасалгаанд Эрлэг номун хаан, нууц тарнийн ёсны гол бурхан Дэмчиг, Гомбогүрийн Жинхор, Очирдарь, Шанболын шангод, Балданлхам бурхны нэг хор буюу нөхөр Сэндом, 75 Махгалын нэг Гомбогүр, Цамба бурхадыг залжээ. Монголчуудын дунд Цамба бурханыг шүтсэнээр үйл бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж өргөл хүндэтгэл үзүүлдэг. Цамбын сүмийн эсрэг буюу зүүн талд Аюушийн сүм байдаг. Эхний тасалгаанд Жигжид, Манал, Авид, Хаянхярваа, Дамдинсамдүв, Y Далай лам, Балданлхам бурхадыг дүрсэлсэн зээгт наамал болон шороон будгийн зураг байрлуулж, хананд нь бурхад болон диваажингийн өргөл болох ганзайнуудыг дүрслэн зуржээ. Энд хүний 5 мэдрэхүй, шашны найман тахил, хаан төрийн долоон эрдэнийг өргөл болгон дүрсэлжээ. Хоёрдугаар тасалгаанд мөн адил шашны өргөл барьц болох ганзайнууд, Оточ Манал, Дамдинсамдүв, Дамдиндорлиг бурхадыг байрлуулжээ. Гуравдугаар тасалгаанд улааны урсгалын тарнийн ёсны догшин бурхан Нархажид, Очирдарь, Аюуш, Насны гурван шүтээн зэрэг хүмүүст урт нас, эрүүл энхийг бэлэглэгч бурхдыг голдуу байрлуулжээ. Тусгай хэрэм бүхий гурван зуугийн сүмийн зүүн гар талд мөргөлийн Алтан суварга хэмээх том цагаан суварга бий. Энэхүү суваргыг IY Богд гэгээнд зориулан 1799 онд бариулсан бөгөөд дотор нь 70 гаруй бодь суварга, 2500 гаруй цац, 100 мянган бурхад зэрэг шашны зан үйлд хамаарах зүйлүүдийг цуглуулан хийжээ. Суваргын өндөр нь 13 метр. Түүний хажууд 1969-1973 онд сэлбэн засаж босгосон гурван давхар сүм буюуЛаврин сүм байдаг. Энэ нь цэвэр Түвд маягийн уран барилгын дурсгал бөгөөд дотор нь бурхдын баримал, хөрөг, зээгт наамал, оёмол бурхан, цамын баг, бүрээ бишгүүр, хонх, очир, дамар зэргийг байрлуулжээ. Эрдэнэзуугийн төв дундах том зайг Өлзий хутагтын талбай гэх бөгөөд түүн дээр Автай сайн хааны гэр байсан гэдэг. Хожим 1658 онд болсон Монголын ноёдын  Халхын чуулганд зориулж барьсан Бат-Өлзийт хэмээх том гэр барьж байсан бөгөөд дугуй хүрээ нь 45 метр голчтой байсны ул мөр нь одоо үлджээ. 35 ханатай, 1700 уньтай, 15 метр өндөр гэр хэлбэртэй энэхүү барилгад 200 хүн багтдаг байсан гэдэг. Өргөөний гадна талд дөрвөн тугны сууринд дөрвөн аймгийн тугийг мандуулдаг байжээ. Гэрийн чулууны өмнөх хонхорт жижигхэн нуур байсан бөгөөд Орхон голоос нарийн сувгаар ус татаж Ариун нуур хэмээх хиймэл нуурыг тогтоож байжээ. Эрдэнэзуугийн хэрмэн хашаан дотор цам зэрэг буддын янз бүрийн ёслол үйлддэг талбай байв. Энэ талбайд дотроо 6 том аймагт хуваагдан байрласан 108 цамын бурхад бүжиглэдэг байжээ. Хийдийн хашаанд шөргөөгөн хашаа байх бөгөөд хар модоор нэг ч хадаас оруулалгүй хийжээ. Гадаад дотоодын дайснаас хамгаалахыг бэлэгдэхээс гадна бурхны шашны зан үйл гүйцэтгэх, цам харайх үед морь мал, олон хүн орохыг хориглох зориулалтаар хашлага болгодог байв.
  • Эрдэнэзуугийн сүм дуганууд XYII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэзуу хийдийн 18 бүтээлийг улсын эрдэнэсийн санд бүртгэж хосгүй үнэт зүйлийн зэрэглэлд хамааруулжээ. Эрдэнэзуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бөгөөд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монголын түүх соёлын өв” номонд бичжээ. Эрдэнэзуу хийд нь жилийн дөрвөн улиралд гадаад дотоодын жуулчин гийчин тасардаггүй олон хөлийн газар болсон бөгөөд жилд дунджаар 20 мянган гаруй хүн ирж сонирхдог байна.